Ойрд хүүхэд насны явдлаасаа бичсэнгүй. Харин сая нэг дурсамж бодогдооод.... Цэцэрлэгт байсан үе л дээ. Тэгээд ангийнхаа охинтой нэг байранд байдаг байсан юм. Бас манай хажуу талд бидний үеийн банди байдаг байлаа. Тэр үргэлж л нэг чавх барьчихсан явдаг байсан байхгуй юу. Тэгээд бид хэд тоглож байсан чинь тэр чавхаар ийш тийш чулуугаар л нүүлгээд л хэр хол тусаж байгааг нь бид хоёрт гайхуулаад л... Тэгсэн тэнсэн сум тэнгэрт хөөрч явахдаа хөөрхий нэгэн тагтааг оноод унагаачихдаг байгаа. Тэгсэн нөгөө охин бид хоёр нөгөө бандиа загнаад л нөгөө ниссэж чадахгүй болсон тагтааг өлгийдөж авад л би ч гэртээ оруулаад л нэг хэвтэр засаад л энэ тэнд ни будаа мудаахан тавьчихаад л хараад л байлаа. Тэгсэн тагтаа маань нилээн шаналаж байгаа бололтой юу ч идэхгүй хөдлөхчгүй хэвтээд л. Ингээд бид хэд цэцэрлэгээс ирэх бүрт л тагтаагаа арчилах ажилтай боллоо. Гэхдээ тагтаа юу ч идэхгүй байх тусам бид ч санаа зовооод л ээж ааваасаа асуугаад л тэд ч нэмэртээ зөвөлгөө өгсөнчгүй. Ингээд нэг өдөр гэртээ ирсэн чинь тагтаа маань үхчихсэн байдгийн. Би ч байдагаараа орилоод л уйлаад л яг хэвтсэн байсан газраас нь холдож чадахгүй байсан чинь манай ах нар юундаа уйдагийн бэ? Одооо үхчихсэн юм чинь гаргаад хаячих. Аягүй бол муудаад муухай үнэр үнэртээд байна. Гэхээр нь уур хүрээд хэдэн найз нараа дуудажийгаад оршуулгын ажилд бэлцгээлээдээ. Тэгээд нөгөө бандиа чи тагтааг онож гэмтээсэнээрээ газар ух гээл нөгөө найз охиноо цэцэг түүгээд ир гээд л тэгсэн нөгөө банди ч нусаа гоожуулчихаад л газар малтаж өглөө. Хавар эхлээд дөнгөж дундаа орж байсан болохоор нөгө охинд маань цэцэг юу гэж олдох билээ. Харин энэ тэнд ургаж байдаг баахан өвс зулгаагаад аваад ирсэн байв. Тэгээд бид хэд дээр бас хэдэн жоохон хүүхдүүд нэмэгдчихсэн байсан юм. Тэр хэдийгээ командлаад л ноооомхон.... зээээрэгц.... алхааааад марш гэдэг команд өгөөд л. Өөрөө өмнө нь ороод тагтаагаа бариад л баахан нүхээ тойроод алхаж байгаад л ухсан нүхэндээ өвсөө дэвсчихээд л тагтаагаа зөөлхөн хэвтүүлчихээд шороо дээрээс нь хийх гэсэн дэндүү өрөвдөлтэй харагдаад болохгүй болохоор нь дээрээс нь жижиг хайрцаг дэвсээд шороогоо хийлээдээ. Ингээд бид хэд баахан уйллаа. Тэгсэн нөгөө банди ёслолын буудлага хийе гэнгүүтээ дахиад чавхаараа дээшээ чулуу нүүлгэдгиймдаа. Бид хэд чи дахиад л шувуу алмаар байна уу чи гээл баахан загнаад л.... Тэгсэн нөгөө банди чинь энэ муу чавхаар дахиж тоглохгүйээ. Гэхээр нь овоодоо гэж бодож амжаагүй байтал xарин сумтай буугаар тоглонооо гэдгийимдаа Тэр нөхөр засрахгүйэээ. хахахахахахаха. Хүүхэд насаа гэж.............









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: