
Ойрд завгүй байгааг хэлэхүү толгой тархи нөгөө алдарт хэдэн ханзандаа чихэлдээд өвдөөд байгааг хэлэхүү. Гэтэл сүүлийн үед усанд орох бүрт л шүүлтүүр дүүрэн толгойн үс унаад байдаг боллоо. Тэгээд ээждээ хэлсэн чинь ядараад байгаан байлгүйдээ. Тос аваад түрхэлдээ гэхээр нь ахаасаа мөнгө гуйж чаддаггүйээ. Ер нь бид 2 сүүлийн үед эдийн засгаар тун тааруу байгаа. Тэгээд сая хөргөгчинд байсан шар тосоо аваад толгойдоо наылгадаад хаячихлаа. Тэгсэн эмээгийн маань үнэр үнэртэх шиг. Миний эмээ их өндөр нас наслаад бурхан болсон юм. Нутаг усандаа сайхан хүүхэн гэдгээрээ алдартай. Хэдэн өртөө газраас хөтөлгөөтэй морьтой хүн харах гээд зорьж ирж байсан гэж нутгийнхан нь ярьдаг байсан юм гэдэг. Нуруу туруу, царай зүс, инээх бүрт нь харагдах тэгш цагаан шүд гээл. Би ч ямар залуу үеийг нь мэдэх биш. Гэхдээ л тийм байсан болов уу гэмээр дурэлгэр том нүд сайхан шүд нь хэвээр л байсан юм. Харин Хамгийн гол магтах гээд байгаа юм нь гэвэл тас хар урт өтгөн үс. Бүр залуу байхдаа газар шүргэм урт гэзэгтэй. тэрийгээ дийлэхгүй шахам л өтгөн байсан гэсэн. Тэгээд эмээ маань бидэнд хэлэхдээ яaгаад өдий хүртэл энэ үс маань бууралтдаггүй вэ гэвэл энэ шар тoсны ач тус юмаа гэж хэлсийн. Нас барах үедээ эмээгийн маань тэр хар гэзэг нь бэсэлхүй орчим урттай, бас үсний 3/1-т л буурал суусан байсан юм. Би тэгэхдээ яагаад бөөсддөггүйн бол гэж их гайхдаг байж билээ. Tэр шар тостой үсээ 2 хоноод л угаадаг байсан шиг санагдаж байна тэгээд бөөсддөггүйн боловуу? Гэхдээ л шар тос их ид шидтэй байхаа. Бас хүйсэн дээрээ бага зэрэг шар тос түрхээд л байвал ердөө ч өвддөггүй гэдгийин. Одоо ч би сайхан шар тос үнэртүүлээд сууж байна даа. Өнөөдөр ингээд л унтанаа яадгийн тэ.









Сэтгэгдэлүүд:
unaal urgaal bh yostoi geseeen neeh sanaa zovohoo bolitson teed
harin shar tos ntr yostoi medkun bna aaa
юу байна даа
дүүгийнхаараа хальт ороод гарч байл даа
Saarag and mini sain uuu. naiziig bitgiii setgeleer unagaad baildaaa urganaaa bas unahgui baigaasai gej husej bna
Хоёр бөөс явж байтал нэг нь ядраад, цааш явж чадахгүйд хүрчээ. Тэгтэл нөгөө бөөс нь түүнийг үүрээд явж байтал хажуугаар нь өнгөрсөн бас нэг бөөс "Хөөх бөөстчихсөн бөөс явжийшдээ" гэсэн байгаам даа. Хо хо хо.
Badman: sain sainuu ah duu joohon yadroood l kkkkkk naad onigooo goe bailaaa shd
Сэтгэгдэл үлдээх: