Би ХЭЗЭЭЧ түүнээс яагаад ХУЛГАЙ хийсэн юм бэ? гэж асуухгүй

Өнөөдөр ангийнхаа нэг хүүхэдтэй мэссэнжэрээр ярилцаж байгаад нэгэн дурсамжаа бид хоёр ярилцаж тэр ч надад сайн сайхныг хүсч баяртай гээд гарсан юм. Түүнийг гарсаны дараа нилээн зүйлийг бодож байгаад энд бичихээр шийдлээ. Ангийн маань энэ хүүхэд бид хоёр нэг байранд байдаг. Бага ангид байхдаа бид хичээлдээ явахдаа үргэлж хамт явдаг байсан юм. Жоохон том болоод ирсэн чинь хүүхдүүд холбож шоолоод бид хамтдаа явахаа больж хааяа л нэг бүүр оройтсон үед хамтдаа явах тохиолдол гардаг байв. Тэр хичээлдээ ангийнхнаасаа мэдлэг сайтай үргэлж л онц авч байдаг хүү байсан юм. Тэр нүдний шил зүүдэг. Яг л Америкийн сургуулийн насныхантай холбоотой гардаг кинон дээрх шиг бүтэлгүй доожоогүй хөвгүүдэд дэээрэлхүүлсэн тийм л хүү байдаг байлаа. Тэр шатар их тоглоно. Бас том том зузаан номнуудийг партандаа хийж байгаад л хичээл дээр завсарлахчгүй номоо л уншдаг байсан болохоор бид түүнийг номын цагаан солиот гэж дуудаг байсан юм. Бас дөрвөн нүдэт гэж ч хочилдог байсан. Гэхдээ ахлах ангид ороод бид бүгд л өсөж том болцгоож бие биенийгээ элдэвлэж шоолж дээрэлхэхээсээ илүү улам хоорондоо дотно болцгоож ихэвчлэн л хамт олноороо байхыг хичээдэг болсон. Нөгөө хөвгүүн бид хоёр ч буцаад хичээлдээ хамт явцгаадаг болж урьдныхааса илүүтэйгээр дотно зүйлүүдээ ярилцдаг болсон юм. Гэхдээ бид хоёрын хооронд хайр сэтгэл дурлал гэж байгаагүйээ. Хэн хэн нь ийм зүйл дээр тохирохгүй нь ойлгомжтой. Би түүнийг зөвхөн найзаа л гэж боддог. Өөр зүйл байхгүй.

Гэтэл нэг удаа тэр хичээлд явах гээд өглөө намайг хүлээж зогсдог байсан газраа байсангүй. Бага зэрэг гайхангаа утасруу нь залгахад холбогдсонгүй. Манай хүн ч унтчихаж дээ гээд би ч хичээлрүүгээ яарсаар очиход ч анги дээр байсангүй. Хэд хонолоо. Тэрнээс сураг байдаггүй. Гэтэл манай ангийнхан нэг сураг олсон нь тэр найз маань дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдаад хоригдсон гэдгийг олж сонслоо. Би үнэхээр итгээгүй. Ядаж тэрэнд тэгэх зориг ч байхгүй шүүдээ. Энэ ямар нэгэн андуурал боллоо гэж л хий дэмий би бодохоос цаашгүй. Ангид маань түүний талаар элдэв хов жив үзэн ядалт хааяа алга болчихдог байсан зарим юмсыг тэр л авчихдаг байсан байж гэсэн ярианууд нэг хэсэг ангиар тархаж байсан юм. Тэр мөрдөн байцаалтаас гэртээ даалтанд гарчихсан байгааг сонсоод би түүнтэй уулзах гээд гэрт нь очиход тэр шууд намайг хараад л хаалгаа хаачихсан. Түүнд маш хэцүү байгааг би хальт харсан нүднээс нь олж харсан. Би тайван байлгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгооод гэрлүүгээ явж байхдаа би түүнийг тийм зүйл хийсэнд хорсож үзэн ядах сэтгэл огт төрөөгүй. Харин энэ буруу үйлдлээсээ ичээд бүүр цаашаагаа буруу замаар орчихвийдээ гэж айж байсан юм. Түүнийг би шоронруу явах гэж байсан урьд орой нь уулзаж баахан л элдэв юм ярьж, толгоом наадам болж аль болохоор л хөгжилтэй байхыг хичээж байсан ч түүнээс яагаад хулгай хийсэн юм бэ гэж нэг ч асуугаагүй. Тэр маргааш ачигдах гэж байгаа ч гэсэн надад муугааа харуулахгүйн тулд аль болохоор л хөгжилтэй байх гэсэн оролдлого нь өрөвдмөөр ч юм шиг. Би түүнд өөртөө байсан хэдэн төгрөгөө өгчихөөд шоронгоос битгий муу муухайг сурч гарч ирээрэй. Харин тэнд байх бүх хугацаандаа бүх зүйлийг сайн эргэцүүлж бодоод ирээрэй гэж хэлэхэд тэр асгартал уйлсан юм. Гэхдээ тэр уучлаарай л гэж амандаа олон удаа хэлж байлаа. Ингээд тэр шоронд явж нилээд сураг тасарч байгаад 6 сарын дараа суллагдлаа гэж сонсогдов. Хамгийн түрүүнд тэр надтай уулзах гээд ирэхэд би түүнийг урьдын адил л хүлээн авч элдэв зүйлийг ярилцахад тэр халзан толгойтой нилээн биерхүү том эр болчихож. Бага зэрэг яриа нь өөрчлөгдөж дуугай байдал нь нилээн яриа байдлаар солигдсоноос өөр гоц юм анзаарагдсангүй. Тэр маргаашнаас сургуульдаа явна. Хүмүүс яаж хүлээж авах бол. Яг чам шиг ингэж л лав дотноор хүлээж авч чадахгүйг би мэдэрч байнаа. Гэхдээ би энэ бүхнийг давах ёстой гээд тэр хичээл дээрээ ирсэн юм. Гэтэл яг түүний хэлсэнээр ангийнхан түүнийг нэг л хүйтэн хөндийгөөр угтан авч тэрэнд нэг хэсэгтээ хэцүү байлаа. Зарим банди нар аавын хаалга татсанаар нь дуудаж нөгөө номын цагаан солиот, дөрвөн нүдэт хоч нь хулгайч хочоор солигдож, тэр ч ийм орчин угтана гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэл зүйн хувьд аль болохоор тоохгүйг хичээж байсаар л... Удахгүй хүүхдүүд тоохоо ч байж тэр ч өмнөхөөсөө ичимхий доожоогүй байдал нь арилж бусадтайгаа нийтэч байдал нь харин тэр бүх яриаг дарах шалтгаан болж сурлагаар ангидаа толгой цохьсоор хүссэн сургуульдаа орж чадсан юм.

Харин өнөөдөр тэр маань энэ яриаг гэнэт сэдрээж надад үргэлж талархаж явдаг ангийнхнаас хамгийн их ойлгож найз гэдэг холбоогоо өдий хүртэл хадгалж явдагт чинь найз нь их баярлаж явдаг юм шүү. Тэр шоронруу явахын өмнөх өдөр чамайг надад мөнгө өгөхөд би өөрийгөө ямар их үзэн ядаж байсан гээч. Би чиний надад өгсөн мөнгөнд биш чиний тэр хүнд итгэх итгэлийг хайрлаж чадсанд чинь хязгааргүй их баярласан юм. Сайн нэрийг хүссэн ч эс олддог Муу нэрийг хусавч үл арилдаг гэдэг дээ. Гэхдээ яахав эр хүн алдаж эрэг нэг нурдаг гэдэг шиг тэр үед хэдий жаахан хүүхэд байсан ч миний хувьд маш том сургамж байсан юм гээд найз маань сургуульруугаа гарах ажилтай боллоо гээд гарсан юм. Гэхдээ би түүнээс яагаад яах гэж хулгай хийсэн юм бэ гэж асууугаагүй. Яагаад гэвэл энэ яриа өнөөдөр болоогүй бол угаасаа мартагдчихсан зүйл байсан юм. Харин тэр л мартаж чадахгүй үргэлж л сэтгэлдээ шаналж явдаг бололтой. Чи дахиж алдахгүйэээ. Би мэдэж байна. Бас итгэж ч байна.

Энүүгээрээ өөрийгөө гойд магтуулах гээгүй юм. Хамгийн гол нь ямар ч хүн санаандгүй санаатайгаар гэнэн томооогүй зангаасаа болчимгүй алдаа хийхэд нь түүн дээр нь дөрөөлж бусдын доог тохуу хийж тэр бүтэлгүйтэж байгаа сэтгэлийг нь улам доош битгий чангааж байгаасай гэж залуучуудаасаа хүсэх гэсэн юм

 

Сэтгэгдэлүүд:

Ёоох уншимаар л байдаг хараад л залхуу хүрчийнэ яааая даа байз
2. ooolhonooo | 2009-10-24 19:40:45
Huuuh tiim urt bolhihoj uuu hehehe tegej baigaad neeh saihan zalhuugui uedee unshihgui yu daaaa
3. Rush | 2009-10-24 19:42:01
tiimee ter dahij aldahgui...
4. Аза | 2009-10-24 19:42:54
Алдаж онон явсаар байгаад л дуусах амьдралдөө.
5. ooolhonooo | 2009-10-24 19:48:03
Rush tiimee ter naizdaa denduu itgedeg yum. Ter sain zaluu saihan ch seheeten bolno doo muu humuuus ungursun balarsan aldaa onoogii ni sohoj gargaj ireed baidaggui yum bol Naidaj bainaa

Aza: tiimeee. Gehdee busdas olj harj chadsan aldaaanuudiig ali bolohoo amidral deeree turshaad baihguigeer amidarchihbal ch boloood yavna shuudeee
6. sovin_x | 2009-10-24 19:50:23
маш сайн байна, манай Өөлхөнөө ч мөн дөө
7. Rush | 2009-10-24 19:55:13
sohoj gargaj irsen ch tesnedee... iim yum uzsen bol dahij tiim amidralruu zutgehgu bh bi bas naidaj bna.
8. JIooBдон | 2009-10-24 19:59:02
Чи жинхэнэ найз байж чаджээ. Бусдад сургамжтай явдал болсон байна. Сайхан нийтлэл
9. ooolhonooo | 2009-10-24 20:02:31
Loov: ahad bayrlalaa Itgel hund heregtei bas huniig uuchilj chaddag baih bas neg chanar yum bolovuu gej boddog
10. tanilbn | 2009-10-24 20:10:34
vnxeer surgamjtai zvil bn
talarxlaa
11. ooolhonooo | 2009-10-24 20:14:00
tanilbn: tand ch bayrlalaa
12. Зүггүй охин Лена | 2009-10-24 20:18:06
хаха хэлэх үг алга
САйн уу эгчээ
13. ooolhonooo | 2009-10-24 20:20:51
sain sain lena duugeer yu baina
14. shulgashaazgai11 | 2009-10-24 21:23:53
sainuu tiimee yamarch hun alddag tuuneesee harin zuv uhaaral avaad amidralaa sainaar zalaad yavj bgaa nzad n talrahmaar yumaa harin chi ih setgeleerei ohin yuma chamaig huvidaa hundeldeg shuu sain hun bolooroi muruudluusuu bitgii uhaarai yag ene heveerei bgaarai tomoos tom amjilt
15. ooolhonooo | 2009-10-24 21:28:56
shulgashaazgai: bayrlalaa bi iim bichleg hiisentuhaigaa naizdaa heleeguiee ugaasaa ch blog hudultug gedgiig meddeggui gehdee bi tanii helsen talarhaliig damjuulj helnee bas nadad handaj helsen ugend talarhalaa tand ch bas az jargal husey
16. Зүггүй охин Лена | 2009-10-24 21:45:04
өө өөлхөнөө эгчээ хэнэггүй дүү чинь энэ тэнд очиж зүггүйтээд л байнаа даа
Удахгүй банжиг цагдаагийн газраас Өөлхөнөө энэ дүүгээ ирж аваарай гэж магадгүй шүү
17. ooolhonooo | 2009-10-24 22:36:37
Lenaa: hehehe yanaa egch ni tegvel ochij avahaas hetruulj bolohgui shuuu ma duu chini uhaantai bolohooor hemjeegee medne dee
18. Зүггүй охин Лена | 2009-10-24 22:45:29
өөлхөнөө эгчээ уг нь дүү нь хэмжээгээ мэдээд байгаан даанч зарим нэг нь миний хэмжээг багасгаад байхын хэхэ
тэгээд юм хэлэхээр өөдөөс хэрэлдээд байна
19. ooolhonooo | 2009-10-24 23:04:15
uuu haana hentei hereldeed baigaan nadad url-ig ni yavuulaach
20. Зүггүй охин Лена | 2009-10-24 23:31:09
өө би хэрүүл хийхкү ээ гэхдээ хүмүүс намайг хааяа хааяа загинах гээд байдын тэгхээр танд явуулнаа за хэхэ
21. ooolhonooo | 2009-10-24 23:38:59
hehehe zoozoo egch ni heruuliig ni taslaj baiy
22. Зүггүй охин Лена | 2009-10-24 23:43:44
өөлхөнөө эгч тэгээрэй
Сургамжтай сайхан бичлэг уншуулсанд баярлалаа...

Өөлхөнөө минь хол явнаа...
24. ooolhonooo | 2009-10-24 23:51:37
Lena: ok

Hahahaha neriig ni bichih gesnee bolilooo Sodonshagai Bayrlalaa egch mini
Хөөрхөн шд... Үнжий
26. ©аРууЛ (зочин) | 2009-10-25 02:35:23
Уншихад сайхан байлаа...
27. ooolhonooo | 2009-10-25 10:46:07
Saruul: saihan baisan bol bolooodoo
28. Оогий | 2009-10-25 11:02:44
шинэ жил болчихжээ Өөлхөнөө хэхэ
29. tungaamnh | 2009-10-25 11:11:39
би орж ирээд цагаан шөнийг нэг сонсчихоод л гардагийн чи мэддэг үү өөлхөнөө хэхэ
30. ooolhonooo | 2009-10-25 12:27:26
Oogii shine jil bollooo gej hehehe

Tungaamunh; ene duu neeh goe baidgiinmaa. Gehdee ta nariig orj ireheer heterhii changa tsochiogood baigaa bolovuu geed aigaad baigaa tegej baina uu
31. chimgeeitgel | 2009-10-25 12:36:19
цагаан шөнө нээрээ уянгалж байнаа хэхэ. чи ч сайн нзай юмаа. яг л кино үзэж байгаа юм шиг байлаа, уншихад сайхан.
32. Өвлийн өвөө anjigai | 2009-10-25 22:56:59
Сонин л юм.
33. Влад Дракула | 2009-10-25 23:06:01
сайхаан
34. ooolhonooo | 2009-10-25 23:25:47
chimeeitgel: hehe duu maani taalagdaj baina uuu hehehe

Anjgai ah yu ni sonin baina
35. ooolhonooo | 2009-10-25 23:26:21
Tsust saran: neree ch monch ih solih yumaaa
36. Влад Дракула | 2009-10-25 23:32:38
монголоор нь л бичсэн байгааздээ
ялгаагүй ш дээ
37. ooolhonooo | 2009-10-25 23:38:31
Harin dehh bi ataarhaad l bi neree solichih geheer l shal oor hun boloh geed baigaa yum shig sanagdaad baihiin kkkk
38. Влад Дракула | 2009-10-25 23:47:56
айнгли монгол гуцуул оросоор нь гусийшөө
39. apabst | 2009-10-26 00:01:16
Гоё бичлэг болжээ...
40. ooolhonooo | 2009-10-26 00:08:16
Blood_moon: hahaha tegeed gus gus

Arabst: talarhalaa.
41. xiexie | 2009-10-26 00:16:10
sain nz bnoo chi
42. Булгаа (зочин) | 2009-10-26 09:08:13
Үнэхээр хүмүүсийн хэлсэнээр чи их сэтгэлээрээ өөлхөн охин юмаа. Чам шиг ийм найзтай болох юм сан
43. Бөөсхөн... | 2009-10-26 13:51:26
хөөх ... исто гоё бичлэг байшд ... Булгаа битий урдуур ороодой.. би найзаа болгохжээнэ гссс
44. Таалагдах албагүй | 2009-10-26 22:29:17
aay zia oolhonoo min bi lav narsand moriluul chamaaraa neg erguuleh yum bna daa te hehehe
45. dao (зочин) | 2009-10-27 11:45:42
bravo haaya heruul hiidegees bish dajgui ohin bna gej halit bodogdov
46. ooolhonooo | 2009-10-27 15:56:29
xixixexi: yooh neeriig ni buruu bichchihvuudee shine zochin bololtoi bayrlalaa

Booshon: sain uu ih oroi orj irj harlaa sh hentei deer doroo orood l baina daa ji meen
47. ooolhonooo | 2009-10-27 15:57:11
Bulgan: huntei naizlaval naizlasan shig naizlah heregtei l gej bodoj yavdagiin shd ug ni
48. ooolhonooo | 2009-10-27 15:58:35
Ochko_chono: muu ertoin ji chaag orchuul blogiig chen hen harahiiin bi l manaj baihaas ntr kkk

Dao: hohino shuu
49. dao | 2009-10-27 16:07:17
ха ха баргын юманд бол хохироод байхгүй л гэж өөрийгөө боддын :р
50. ZvRhen_Chimeg | 2009-10-27 16:07:40
uaaaaaaaaa istoo goyo niitlel baina
51. Бөөсхөн... | 2009-10-27 16:10:10
Булгантай л дээр доороо ороол
52. dao | 2009-10-27 16:13:26
булгааг би танышд :р
53. ooolhonooo | 2009-10-27 16:13:48
dao: hehehe bi ch medne l dee chaag

Zurhe_chimeg: bayrlalaa
54. ooolhonooo | 2009-10-27 16:15:27
Booshon: blogt deer door orohii horiglono gees kkkk

Dao: heniiin ntr heregte durlav
55. dao | 2009-10-27 16:17:42
аа нэг хөөрхөн залуу бий. америкт сурдын.
56. ooolhonooo | 2009-10-27 16:21:12
dao: tiimuuu huurhun bolch gehgui yu.....
57. yume | 2009-10-27 16:22:36
yooh iim nzaraa baharhii hehehe
58. ooolhonooo | 2009-10-27 16:27:51
yume: bayrlalaaa and mini
59. Badman (зочин) | 2009-10-27 16:30:08
Алдаан дээрээсээ сургамж авч ахин алдахгүйн төлөө хичээж яваа сайн хүний түүх байна.
60. dao | 2009-10-27 16:45:22
he he
61. ooolhonooo | 2009-10-27 17:15:50
Badman: ah tiim ug hun ni ih sain hun biagaa yum. Amidral ni dardan baih bizdee gej naidaj baina

Dao: teed buuur delgerengui medeelel uguhgui yumuuu kkkkkk yoo ichchihlee bolii bolii
62. dao | 2009-10-27 20:07:22
дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байна уу.
63. ooolhonooo | 2009-10-27 22:33:25
Dao: aviildaa. za za aijiine bolilooo kkkk
64. Бөөсхөн... | 2009-10-27 23:27:05
америкт байдг бол амар амар ... хахаха
би лав дуткуу ээ ...
65. ooolhonooo | 2009-10-29 23:52:26
Booshon: hehehe neeree ch hol yumdaaa gees
66. Таалагдах албагүй | 2009-10-30 00:02:22
teg teg chi manaj bai. ingeel gogo tsas mas oruulaal vahaha. bi ch udahgui deelee nomroh bh oo oolhonoo min...
67. ooolhonooo | 2009-10-30 00:06:27
Ochko_chono: chaag banjigiiin murdund hiichiheed bi bainga chaad zahia bichij bainaa hahahahaha chi teel uilaaal ntr
68. Таалагдах албагүй | 2009-10-30 00:13:23
tegvel ch ergelteer hari gazar ornoos olon niho nar irj hootsoldood gargachihna oo. hezee oolhoonoo ahlagchtai nogoon malgaitnuud irj avch yavhiin bgan huleejil bhaas daa... huleeseer bgaad nas min guitshee bh vii dee...
69. Таалагдах албагүй | 2009-10-30 00:13:51
za demii dongosoh yah ve ene deer bichsen chin neeree bolson yavdal yum uu?
70. ooolhonooo | 2009-10-30 00:20:42
Ochko_chono tiimee gehdee bi neg zuil deer anduuraad bichsen baina lee gehdee yahav yahav hehehehe
71. ooolhonooo | 2009-10-30 00:33:36
:p
72. yume | 2009-10-30 00:42:14
гээгээлэг анд минь манайхаар шагайгаад тоо тоол
73. ooolhonooo | 2009-10-30 00:53:32
za hehehe odoohon

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.