Одооо болтол би зарим зүйлд гайхоол байдгийн. Юунд бэ гэвэл....
1. Би зуны амралтаар хөдөө эмээ өвөө дээрээ их очдог байсан гэж ярьдаг байсан даа тээ. Тэгээд бидний хийж чадах ажил бол Үхэр саах Үхрийн баас арилгах сүү хөөрүүлэх, аруул бяслаг хийх гэх мэт ажлууд л голдуу байдаг шүүдээ. Аан тийн бас аргал түүх. Энэ ажилд би их дуртай. Жоохон байхад юун араг үүрэх хоосон байхад нь бол элбэг үүрчихнэ л дээ. Тэгээд манай хөдөөний эгч голдуу дагуулж явдаг байсан юм. Нэг удаа би эгчтэйгээ аргалд явж байсан жэн нэг уул нь дээр гараад л доош тонгойсон жэн юу харагдсан гээч. Том цэрэгийн бааз юмууу аймаар том хөндий дотор баахан цэрэг машин зэвсэг болсон газар байсан тэнд нар тусдаггүй шөнийн цэнхэр хөшиг татчихсан мэт байсан чэн эгч гэнэт дуудаад югаа гөлөрөөд зогсочихвоо гээд тэгээд би нааш ирэээ гэж чимээгүйхэн далалчихаад хараад л байлаа. Эгч хажууд ирж жоохон харж байсанааа за явъяааа гээд нээх тоодоггүй. Тэр үед яагаад ч юм тагнуултай кино харж байгаа юм шиг санагдаж байсан. Тэр юу байсан юм болооо одооо хүртэл би учрийг нь олооогүй
2. Би нэгдүгэээр ангид орсон жил байхаа. Би ээжийгээ их хүлээдэг. Ээж маань дуудлага жижүүр нтр гээд заримдаа шөнө орой ирэх нь их байдаг байсан юм. Нэг өдөр гэртээ байжийхад хаалга тогшилоо бид жэн аав ээжийнхээ хаалга тогшилт хонх даралтыг андахгүй болчихдог шдээ тэ. Тэгсэн яаг ээжийн тогшилт мөөн. Бөөн баяр хаалгаруугаа ухасхийхдээ том өрөөний хаалганд тохойгоо цохьчихоод л ёоо гэж нэг орилоод хаалгаа нээчихээд гэнэт би юм харахаа больчихдогийн. Тэгээд ээжийнхээ хөлнөөс сөгдөж суучихаад л ээжээ ээжэээ ээжээ би юм харахгүй байна шдэээ эээжэээ би юм харж чадахгүй байна шдэ гээд л байсан жэн ээж эхлээд охин маань ээжийгээ саначихаж дэээ эрхлээд л гэж бодчихоод байснаа нэг л биш болохоор нь д тэвэрч аваад л яасан одоо намайг харж байна уу гэсэн жэн миний нүдээр дүүрэн хар сүүдэр гэрэл хоёрын шуураг болоод л эргэлдээд байснаа аажим аажмаар алга болооод л гэгээ ороод ээжийгээ бүдэгхээн хараад л тэгээд зүгээр болсон шд. Энэ нь ердөө л хэдхэн минутанд болоод өнгөрсөн. Дараа нь ээждээ энэ талаар ярсан жэн ээж нээх итгэхгүй байгаа бололтой өхөөрдөөд л өнгөрсөн. Энэ юу байсан юм болооо. Дараа нь албаар хэд хэдэн удаа тохойгооо цохиод байхад л яахчгүй байсан. Бас мөсөн гулгуур дээр гулгаж байхдаа тохойгоо нэг аймаар гэмтээсэн тэгэхэд яагаачгүй шд Нүдний ямар нэг мэдрэл дохио өгдөг газар тохойнд байрлаж байсан юм болов ууу?
3. Би бас 1-р ангид орсон өвөл жоохон ханиад хүрчихээд эмнэлэгт хэвтсэн юм. Тэгсэн сахиуртай сахиургүй хүүхдүүд холилдож нэг тасагт хэвтдэг байлаа. гэхдээ эр эмээр нь ялгаад байрлуулна. Тэгээд л би ч жоохон хүүхэд харахаараа бараг харж байгаа эцэг эхэд нь бариулахчгүй л эрхлүүлээд л авчихдаг болохоор эцэг эхэд нь ч хааяадаа гарыг нь амараагаад амар байдаг байсан юм шиг байгаан. Тэгсэн мини хажуу орны хүүхдийг аав нь сахьдаг байсан юм. Хүүхэд нь үнэхээр эгдүүтэй тэгээд надад ирэх бүүр дуртай надруу чарлаад л дайрчихна. Аав нь ч дуртай. Гэтэл тэр аав нь надад аймаар сайн миний хоол унд бүх юмыг аваад тавьчихна эргэлтээр юм ирэхээр надаа л ганцхан өгнө. Би ч хүүхдийг нь аваад байдаг болохооор надад сайн байна гэж ойлгооод л. Тэгсэн нэг удаа намайг миний үеийн банди шоглоод тэрүүхэн тэндээ хөөрхөн хэрүүл болсон жэн нөгөө ах чэн гарч ирээд нөгөө хүүхдийг айлгаад дахиж энэ охиныг дээрэлхээд үзээрэй гээд аймаар уурласан. Би ч тэгээд л өнгөрсөн жэн тэр ахын анхаарал тавилт бүүр их болоод би бараг сүүлдээ шууд уурладаг болоод бараг өрөөндөө орж ирэхээ болиод л. Уг нь тэр ах надад гэм хийгээгүй л дээ. Гэхдээ маш сонин хандаад л байх шиг санагдсааан Энэ юу байсан юм болоооо бүү мэд.
4. Бас л эмнэлэгт. Би 2 билүү 3 -р ангид. Тэгэхэд хөвгүүдийн тасаг охидын тасаг гээл байдаг байсан юм. Тэгээд бид ч хүүхэд юм болохооор нийлээд баахан буу халаад л дуу дуулаад л тоглоод л гоё байдаг байсан л даа. Тэгсэн тэнд хамгийн том ах болох 8-р ангийн нэг ах байдаг байсан юм. Тэр ах их гоё дуулдаг. Тэгээд гитар тоглох их дуртай цонхоор гэрээсээ гитар оруулж ирээд л чимээгүйхэн хаалгааа хааж байгаад тоглоод л гоё ч дуулна. Тэгсэн тэр үед би гитар дарж сурмаар санагдаад л тэр ахаас гуйлаа. надаа заагаад өгөөч гэсэн За л гэж байна тэгээд надад хэдэн барилт зааж өгөөд ч би ч тэр гитараас салахаа болилооо. Тэр үед надад сувилагч эгч нар ёстой хөөрхөн ааштай гээд надад их сайн ханддаг би ч тэд нарын ажилд их тусладаг байсан болохооор надад нээх юм хэлдэггүй байсан юм. Тэгээд би жоохон болохооор өөрийнхөө үеийн банди нартайгаа муудахаар нөгөө гитарчин ах маань намайг өмөөрнөө. Тэгэхээр тэд яаж ч чадахгүй хэхэхэ. Тэгээд л ах маань эмнэлэгээс гарлаа. Эмнэлэг уйтгартай ч болчих шиг. Гэтэл нэг өдөр намайг хүн эргэж ирлээ гэсэн жэн нөгөө ах маань нээх хөөрхөн компот жоохон чихэр барьчихсан зогсож байдагийн. Би ч баярлааад л . Тэгээд намайг хурдан эдгээд гараарай гээд л яваад өгсөн түүнээс хойш тэр ахтай тааралдаагүй. Энэ бас юу байсан бол хэхэхэхэхэхэхэ
За баахан асуултааар бөмбөгдөнө гэж энэ байхдааа .









Сэтгэгдэлүүд:
2-т Мэдкүүмдаа, ямар хачин жигтэй явдал тохиолдсиймдээ
3-т магадгүй гаж донтой хүн байсан байж болохын. гэхдээ гэмгүй сайхан сэтгэлтэй ч хүн юм билү хэн мэдлээдээ
4-т юу байхавдээ сайн ах л байхгүй юу.
Ah nar magadgui sain l handsan baij magad ter ued tegehdee ih sonin medremj torj baisan
Сэтгэгдэл үлдээх: