Ээж минь та хаана байнаа /3/
Энхээ хий дэмий өрөөн дундуураа нааш цааш холхингоо элдэвийг эргэцүүлэн чухам л доторх бодлуудаа нүүрэн дээрээ бичихсэн мэт барайна. Уг нь Энхээгийн ажил төрөл, арилжаа наймаа тун амжилттай байгаа хэдий ч хэдэн өдөр бодолтойгоо зууралдан санаанаас гарахгүй байгаа эхийнхээ тухай бодлоос салж чадахгүй байлаа. Эхнэр нь түүнийг ямар нэгэн зүйл нь бүтэлгүй болчихвол хэдэн өдөр дуугаа хураачихдаг занг мэддэг хэдий ч юунд ингэж шаналаж гэгэлзээд байгааг асууж зүрхэлсэнгүй. Нэг л өдөр өөрөө хэлэх биз гээд нөхрөө тайван байлгахыг хичээнэ. Энхээ бүүр түүрхэн ээж аав болох хоёр хөгшнийхээ тэд огт танихгүй хэн нэгэн хүний тухай хаяад нэг ярьдаг байсанг саналаа.
"Ээж минь та хаана байнаа /3/" цааш унших »
ЭЭЖ минь ТА ХААНА байнаа /2/
 

"ЭЭЖ минь ТА ХААНА байнаа /2/" цааш унших »
Өнөө оройн тойрог БЯЛЗУУХ эгчид зориулагджээ. /таавартай/
 
"Өнөө оройн тойрог БЯЛЗУУХ эгчид зориулагджээ. /таавартай/" цааш унших »
За ёстой мэдэхгүйэээ. Мэддэгээс 2, 3 хан л байна. Та нар мэддэгээ бас нэмчихээрэй
За эртнээс орон орны Шинэ Жилийн Мэндчилгээнийи үгээ сонгооод цээжлээрэй хүмүүсээ!!!!!
"За ёстой мэдэхгүйэээ. Мэддэгээс 2, 3 хан л байна. Та нар мэддэгээ бас нэмчихээрэй" цааш унших »
ЭЭЖЭЭ!!!!! ТА МИНЬ ХААНА БАЙНА ВЭ??
  Мэдэхгүйээ. Яг хэн гэдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ нэг л сэтгэлдээ хэн нэгэн төсөөлөгдөөд биччихмээр гаргаад тавьчихмаар санагдаада хэдэн өдөр сэтгэл дотор маань ноцолдлоо. Амьдралынхаа төлөө тэмцэж чаддаг л хүн сайхан амьдралыг өөртөө авчирч чаддаг гэдгийг би ойлгож байна. Бас бусдын төлөө нулимсаа харамгүй барж, гуниг зовлонгоос нь хуваалцаж чадаж байгаа хүн гэдэг агуу хүн байдаг юм боловуудаа. Хэдхэн сая хүнтэй ард түмэн бид чинь амьдралын янз бүрийн давхаргат хамрагдан өөр өөрсдийнхөө замаар мөр мөрөө хөөж явцгааж байгаа хэдий ч тэд эцсийн эцэст нэг л зүгрүү тэмүүлдэг. Энэ бол САЙХАН АМЬДРАЛ. Гэхдээ хэн дуртай нэгэн энэ замд шулуухан дардан замаар явчихдаггүй нь амьдралын тогтсон хатуу үнэн яах аргагүй мөн.
"ЭЭЖЭЭ!!!!! ТА МИНЬ ХААНА БАЙНА ВЭ??" цааш унших »
Банжигийн хамгийн ӨНДӨР настан, хaмгийн БАЛЧИР настай нь хэн бэ?

 

Банжигийн Хамгийн өндөр настай, хамгийн бага настай хүмүүс насаа бичээд өгөөч. Шинэ жилээр хэрэг байна. Нууцаар ч зурвасдаж болно шүү

Хайр чамд би хаалгаа тайлж өгөхгүйээээ

 

Энхрийхэн харцаар элдэвлэж намайг гижигдсэн ч

Эв хавгүй сараачсан элдэвийн захиа чулуудсан ч

Инээж уйлан эргүүлж намайг хоргоосон ч

Хайр чамд би хаалгаа тайлж өгөхгүй ээ


Дурaa хүрэхэээр хэний ч зөвшөөрөлгүй ирчихэээд

Дүргүй нь хүрэхээр хэзээ ч хамаагүй явчихдаг

Дур зоргоороо сэтгэлийг минь ухаж тонгочихдог

Дурлал чамд би хаалгаа нээж өгөхгүйээ

 

Харин.......

Хайрлах нас, дурлах сэтгэл минь бэлэн болох үед

Хамаагүй эээ дураараа орж дун чөмгөөрөө наргиарай

 

Та өөрийгөө өөрчлөхгүй л юм бол ганцаардлаас хэзээ ч гарахгүй

 

Та амьдралд байдаг, байдаггүй сонин содон бүхнийг үзэхийг хүсдэг үү? Эсвэл бас нэгэн дүрэмд баригддаг уу? Би баригддаг. Энэ зөв эсэх үгүйг мэдэхгүй.

Энэ ХЭДИЙГ харахаар үнэн АТААРХДАГ

Би ЗАГВАР ӨМСӨГЧ болбол яах бол..

 

 

 

Урьд нь хэд хэдэн найз охид маань намайг загварын төвд орооч гэж зөвлөдөг байлаа. Тухайн үед зассс би ч дээ зүгэээр л мөрөөрөө байя тэнд мэдээж шалгуур өндөртэй мань мэт шиг охид ордог ч үгүй байх гэж л боддог байлаа. Гэтэл сүүлийн үед загвар өмсчихмөөр санагдаад яагаад би орж болохгүй гэж бодогдоод байх юм. Өндөр болоод байгаадаа эрдэж байна уу? эсвэл том болоод зориг суугаад тэгэж байна уу? бөө мэд. Ганц гэм нь өндөр өсгийт л өмсөж чадахгүй. Тэрэн дээр тогтож агаарт хөөрч явна гэдэг үнэн хэцүү шд. Бас хажуугаар нь яг тулаад яриад суувал нилээн ичимхий гэжүүгаа. Ингээд бодохоор дотоод хүн чи болио гээд энд байгаа ахдаа хэлсэн чинь За чи зүгээр байгаарай. Хөнгөн явдалтай хоосон толгойтой амьтан болохнуу гээл загнасан. Ээждээ хэлсэн чинь миний охин юу хийж чадмаар байна тэрийгээ л хий гээд нээх хориглосонгүй. Яавал зүгээр юм болдооо. Загвар өмсөж байсан охид болон найз нар минь юу гэж бодож байна хэлж өгөөч!!!!!!!!!!!!!!!!!

БАНЖИГЧ ч сургуулийн танхим шиг шуугилдаж байнаа

Карентий гарсан биш Банжигч суургуулийн танхим шиг хүүхдүүдээр шуугилдаж байнаа. Нээх гоё санагдаж байна. Багш нар нь ч хүүхдүүдийнхээ төлөө яасан сайн анхаардгийн, хүүхдүүд ч яасан идэвхтэйн тэ. Болж л байна шд. Ингээд орчин үеийнхээ дэвшил технологоо ингэж л зөв юманд ашиглах хэрэгтэй. Би ч зарим ойлгодоггүй байсан хичээлээ хальт сэмээрхэн орж харчихаад л хэлээ гаргаад л гарч ирээд байгаа. xэxэxэxэxэ. Багшаа би байна шээ Багшаа би ороод ирчихсэн шүү Багшаа би тэр байна энэ байна. Багшаа энэ яаж хийхийн бэ гээл. Саяхан төгссөн ч эргээд сургуульдаа орчихсон шиг бүүр ангийнхныгаа саначихлаа. Ингээд шаагилдаж байх нь юу нь муухай байх билээдээ. Дүү нар маань ядаж л хичээл номноосоо хоцрохгүй гэртээ хийх юмтай амар байгаа шдээ. Харин гэртээ интернет байхгүйнүүд нь яаж байгаа болдоо. Ойрхон нэгнийдээ ороод эсвэл даалгавараа авчихсан нэгнээсээ авч мэдэж л байгаадаа. За дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье!!!!!.

Энд ч яахавдээ өдөр бүр сэнсэй сэнсэй гээл /японоор багшаа гэжийгаан/ тэгдэгийн. Нээх хүн хүчилж ингэж тэгэж хий энэ тэр гэхгүй. Загнана магана нь бүр ч байхгүй ёстой сурвал сур боливол боль л гэдэг газар. Хэлэх юмаа хэлээд өгсөн. Цаашаа өөрөө хичээгээд хий гэдэг дүрэмтэй юм шиг байгаан. Манай багш нар шиг нервээ бараад л загнаад тоншиод л хийсэнгүй барьсангүй нтр гэхгүй нь амарч, хааяа багш нарынхаа үглэхийг санаад байх юм даа гэж. Нээрээ саяхна багшийнхаа элгийг аваад хаячихсоон. Яасан гэсэн чинь Багшаараа овоо юм хэлүүлээд бичиж аваад гарахынхаа алдад Сэнсэй ариготагозаймасэн гээд хэлчихсэн чинь багшийн нүд нь нээx гачин болж ирсэнээ инээгээд байхын тэгэхээр нь  -Яасан багшаа гэсэн чинь - Чи сая Багшаа танd  маш их баярлаагүй гэж хэллээ гэжүүгаан шд. Уг нь маш их баярлалаа гэд хүндэтгэлийн хэлбэрээр нь хэлчихсанаатай байсан чинь бүүр бантангийн нь хутгаад хаячихждээ гэж за за нэг иймэрхүү шивдээ

 

МУУ ДАМБИЙЖААТАНГУУД минь!!!! Ингээд Банжигийг унших юмгүй гээд хэлээд үзээрэй
Өчигдөрийн хэрүүлээс үүссэн миний бодлууд намайг энэ бичлэгийг бичихэд нилээн хүч өглөө. Тиймээ Би алдарт хэрүүлч. Ингээд хэлж байгаадаа нээх санаа зовох юм алгаа. Гэхдээ юуны тулд тэнд шигдчихээд хэл амаа билүүдэж Дамбийжаа тэргүүтэй түүнийг хөхүүлэн дэмжигчдийн доромжлол дор умбаж байсанаа хэлье. Дамбийжаагийн бичлэг дээр Банжиг хараалч хэрүүлч хэдэн бацакаанаар дүүрч хулгай хийдэг бичлэгээс өөр унших ч юмгүй болжээ гэсэн байлаа. Тиймээс миний уур хүрч уушиг савсаасааан. Яагаад унших юмгүй болсоныхон нь төлөө хэдэн үе тэнгийнхэнийг минь өөрсдөө сонирхоод хэнээс мөнгө төгрөг гуйгаагүй өөрийнхөө чадлынхаа хэмжээнд хийгээд мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байгаа БАЦКАН гэж нэрлээд байгаа улсууд үргэлж хэдэн блогчдын шүүмжлэлд өртөх ёстой гэж!!!!!!!
Тэд бүгд алдартай яруу найрагч, зохиолч байх албатай юу?.
Тэд ямар тэр сайн зохиолчдыг хөөн зайлуулаа юу?
Тэд ямар та нарын гэрт орж ирчихээд та нарын комьютер дээр эзэгнэчихээд тогийг чинь гарздаж тоолуурыг чинь гүйлгээ юу?


"МУУ ДАМБИЙЖААТАНГУУД минь!!!! Ингээд Банжигийг унших юмгүй гээд хэлээд үзээрэй" цааш унших »
МОЛОР ЭГЧ ЭЭЭ !!!!! Би танай СОВИН-гийн үүдэнд яг ингээд л байжийдаг шд

Орох эрхгүй бас хэмжээ хязгаараа мэддэг ч гэсэн хааяа орчихиймсон гээл ингээд зүтгэдэгийин шд. Өрөвдмөөр шүүү

 

 

Бялзуух эгчээ УУЧЛААРАЙ........... Оройн ТОЙРГИЙГ чинь булаачихлаааа
x Гүүүеээ ингэхэд энэ оройн тойрог яагаад алга болчихвооо. Шинэ албан тушаалд дэвшээд Өвлийн эмгэн үндсэн ажлаа мартаа юу. Нөгөө оройн тойргийн олон фенүүд чинь ангаж цангаад хэцүүдэж байх шиг байна шүү. Нэгэн нэрэээ нууцалсан эрхэм оройн тойргийг үргэлжлүүлж өгөөч гээд захиалга надрууу зурвасдсан байх юм. Бас дээрээс нь Бялзуух эгчийн блогт баахан хүмүүсийг дуунд оруулаад дуулсан нь жигтэйхэн таалагдсан гэжийнэ. ккккк Тэгэж хэлэнгүүт нь аймаар онгирооод оройн тойргийг Бялзуух эгчээс хэлэхгүйгээр булааж аваад өнөөдрийн оройн тойргийг энд хийхээр боллооо. Уучлаарай бялзуух эгч минь. ........Бас надруу аль дээр зурвасдсан байсанг өнөөдөр олж харж байгаа харалган намайг уучилна биздээ. Нэрээ нуугч залуу минь .........За ийм нэгэн дyyг блогчид минь өөрөө өөртөө зохиогоод үргэжлүүлээд явчихаарай. Нэрээ нууцлагч маань өөрөө энийг санал болгосон юм. Гэхдэ дуу нь олдохгүй. Тэгээд X-ТҮЦийнхэний дуулсанаар оруулчихлааа. За тэгээд үргэлжилүүлээд яваад байгаарай хөхөхөхөхөхөхөхөхө Жирвийсэн хөмсөгтэй
Жимсэн улаан хацартай
Зүйтэй төрсөн тэр нэгэн охиноо хө хө
Зүгээр зүгээр сууяа гэсэн чинь
П.Мардай-д Үс зүсийг маань асуугаад байх чинь
Үнэрлэж мүнэрлэж үзэх гээ юу чи xө xө
Урд айлын хөөрхөн залууд
Өвдөглүүлж мөвдөглүүлэх гээ юу чи xөxө Юме-д
Баавaaсан өдтэй бондгор Бялзуухынд
Бор Юме хов зөөх гээ юy чи xөxөxө
Баширийн аргааар юу хийхээ
Бодоод би чинь олчихсондоо xөxөxө Дошин-д Юутубегийн нь мэдэхгүй байсан бол
Юунаас би чинь олох билээ xөxөxөxө
Юундаа бухимдаж уурлаад байгааг
Ердөө би л ойлгохгүйнээ xөxөxөxө Хэцүү СОД-д Хэнд зориулсан дуу гэдгийг
Хэцүү чи мэдэх гээ юу xөxөxөxө
Хэрээ Гомбоос асуувалдаа
Хэлээд өгч л юуны магад xөxөxөxөxө Молор-д Бялзуух эмээгийн юу хийж буйг
Бичиж танадаггүй болоо юу xөxөxө
Бэлэг сэлтийг хамжилцаад авчих
Бяцxан сэтгэл байсангүй юу xөxөxөxө Аманжинка-д Бусдын төлөө санаа зовдог нь
Буруу болоод зөвүү дээ xөxөxөxө
Бялзуух Шинэкөв 2 чинь болбол
Ажлаа хийхгүй алга болсондоо xөxөxөxө   За тэгээд оройн тойрог дээрээ энэ Цэргийн даргад баахан захиргаадуулж байгаад сул зогс гэнгүүт баахан доорооо онодгонтсгоогоод гараа баахан саваарай даа гэх гуй юу Тэгээд тавтай нойрсооорой блогчидооо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
"Бялзуух эгчээ УУЧЛААРАЙ........... Оройн ТОЙРГИЙГ чинь булаачихлаааа" цааш унших »
Энэ муу ЧАВХААР тоглохгүйээ... Харин .........

Ойрд хүүхэд насны явдлаасаа бичсэнгүй. Харин сая нэг дурсамж бодогдооод.... Цэцэрлэгт байсан үе л дээ. Тэгээд ангийнхаа охинтой нэг байранд байдаг байсан юм. Бас манай хажуу талд бидний үеийн банди байдаг байлаа. Тэр үргэлж л нэг чавх барьчихсан явдаг байсан байхгуй юу. Тэгээд бид хэд тоглож байсан чинь тэр чавхаар ийш тийш чулуугаар л нүүлгээд л хэр хол тусаж байгааг нь бид хоёрт гайхуулаад л... Тэгсэн тэнсэн сум тэнгэрт хөөрч явахдаа хөөрхий нэгэн тагтааг оноод унагаачихдаг байгаа. Тэгсэн нөгөө охин бид хоёр нөгөө бандиа загнаад л нөгөө ниссэж чадахгүй болсон тагтааг өлгийдөж авад л би ч гэртээ оруулаад л нэг хэвтэр засаад л энэ тэнд ни будаа мудаахан тавьчихаад л хараад л байлаа. Тэгсэн тагтаа маань нилээн шаналаж байгаа бололтой юу ч идэхгүй хөдлөхчгүй хэвтээд л. Ингээд бид хэд цэцэрлэгээс ирэх бүрт л тагтаагаа арчилах ажилтай боллоо. Гэхдээ тагтаа юу ч идэхгүй байх тусам бид ч санаа зовооод л ээж ааваасаа асуугаад л тэд ч нэмэртээ зөвөлгөө өгсөнчгүй. Ингээд нэг өдөр гэртээ ирсэн чинь тагтаа маань үхчихсэн байдгийн. Би ч байдагаараа орилоод л уйлаад л яг хэвтсэн байсан газраас нь холдож чадахгүй байсан чинь манай ах нар юундаа уйдагийн бэ? Одооо үхчихсэн юм чинь гаргаад хаячих. Аягүй бол муудаад муухай үнэр  үнэртээд байна. Гэхээр нь уур хүрээд хэдэн найз нараа дуудажийгаад оршуулгын ажилд бэлцгээлээдээ. Тэгээд нөгөө бандиа чи тагтааг онож гэмтээсэнээрээ газар ух гээл нөгөө найз охиноо цэцэг түүгээд ир гээд л тэгсэн нөгөө банди ч нусаа гоожуулчихаад л газар малтаж өглөө. Хавар эхлээд дөнгөж дундаа орж байсан болохоор нөгө охинд маань цэцэг юу гэж олдох билээ. Харин энэ тэнд ургаж байдаг баахан өвс зулгаагаад аваад ирсэн байв. Тэгээд бид хэд дээр бас хэдэн жоохон хүүхдүүд нэмэгдчихсэн байсан юм. Тэр хэдийгээ командлаад л ноооомхон.... зээээрэгц.... алхааааад марш гэдэг команд өгөөд л. Өөрөө өмнө нь ороод тагтаагаа бариад л баахан нүхээ тойроод алхаж байгаад л ухсан нүхэндээ өвсөө дэвсчихээд л тагтаагаа зөөлхөн хэвтүүлчихээд шороо дээрээс нь хийх гэсэн дэндүү өрөвдөлтэй харагдаад болохгүй болохоор нь дээрээс нь жижиг хайрцаг дэвсээд шороогоо хийлээдээ. Ингээд бид хэд баахан уйллаа. Тэгсэн нөгөө банди ёслолын буудлага хийе гэнгүүтээ дахиад чавхаараа дээшээ чулуу нүүлгэдгиймдаа. Бид хэд чи дахиад л шувуу алмаар байна уу чи гээл баахан загнаад л.... Тэгсэн нөгөө банди чинь энэ муу чавхаар дахиж тоглохгүйээ. Гэхээр нь овоодоо гэж бодож амжаагүй байтал xарин сумтай буугаар тоглонооо гэдгийимдаа Тэр нөхөр засрахгүйэээ.  хахахахахахаха. Хүүхэд насаа гэж.............

Үс маань БӨӨСТЧИХГҮЙ байгаа......................

 

Ойрд завгүй байгааг хэлэхүү толгой тархи нөгөө алдарт хэдэн ханзандаа чихэлдээд өвдөөд байгааг хэлэхүү. Гэтэл сүүлийн үед усанд орох бүрт л шүүлтүүр дүүрэн толгойн үс унаад байдаг боллоо. Тэгээд ээждээ хэлсэн чинь ядараад байгаан байлгүйдээ. Тос аваад түрхэлдээ гэхээр нь ахаасаа мөнгө гуйж чаддаггүйээ. Ер нь бид 2 сүүлийн үед эдийн засгаар тун тааруу байгаа. Тэгээд сая хөргөгчинд байсан шар тосоо аваад толгойдоо наылгадаад хаячихлаа. Тэгсэн эмээгийн маань үнэр үнэртэх шиг. Миний эмээ их өндөр нас наслаад бурхан болсон юм. Нутаг усандаа сайхан хүүхэн гэдгээрээ алдартай. Хэдэн өртөө газраас хөтөлгөөтэй морьтой хүн харах гээд зорьж ирж байсан гэж нутгийнхан нь ярьдаг байсан юм гэдэг. Нуруу туруу, царай зүс, инээх бүрт нь харагдах тэгш цагаан шүд гээл. Би ч ямар залуу үеийг нь мэдэх биш. Гэхдээ л тийм байсан болов уу гэмээр дурэлгэр том нүд сайхан шүд нь хэвээр л байсан юм. Харин Хамгийн гол магтах гээд байгаа юм нь гэвэл тас хар урт өтгөн үс. Бүр залуу байхдаа газар шүргэм урт гэзэгтэй. тэрийгээ дийлэхгүй шахам л өтгөн байсан гэсэн. Тэгээд эмээ маань бидэнд хэлэхдээ яaгаад өдий хүртэл энэ үс маань бууралтдаггүй вэ гэвэл энэ шар тoсны ач тус юмаа гэж хэлсийн. Нас барах үедээ эмээгийн маань тэр хар гэзэг нь бэсэлхүй орчим урттай, бас үсний 3/1-т л буурал суусан байсан юм. Би тэгэхдээ яагаад бөөсддөггүйн бол гэж их гайхдаг байж билээ. Tэр шар тостой үсээ 2 хоноод л угаадаг байсан шиг санагдаж байна тэгээд бөөсддөггүйн боловуу? Гэхдээ л шар тос их ид шидтэй байхаа. Бас хүйсэн дээрээ бага зэрэг шар тос түрхээд л байвал ердөө ч өвддөггүй гэдгийин. Одоо ч би сайхан шар тос үнэртүүлээд сууж байна даа. Өнөөдөр ингээд л унтанаа яадгийн тэ.

Би үнэхээр тэнэг охин. Тийм болоод л би уйлсийн

 

Би өчдөр уйллаа. Гэхдээ хэнд ч туньж гомдож гэрээ болон ээж ааваа санаад уйлсийн бишээ. Би л тэнэгтээ уйлсийн. Би ойрд нилээн завгүй бас ах маань уулаасаа ч завгүй 2 хүн энэ гэрт амьдарч байгаа байхгүй юу. Тэгсэн би гэж нэг юм 3 хоногийн өмнө будаа агшиачихаад мартчихаж. Тэгээд ойрд гэртээ нээх хоол хийлгүй бид 2 гадуур шахууу хооллож байсан болохооор нэг сайхан хоол хийчихэе гээд нөгөө будаа агшаагчаа нээтэл нөгөө мартсан будаа маань энэ тэндээ жижиг жижиг хөгцтэй болчихож. Тэгээд л тэрийгээ хараад баахан уйллаа. Гэхдээ би юу бодож уйлсийн гэвэл

1. Өөрсдийнхөө иддэг хэмжээнд будаагаа тааруулж агшаагаагүй дээ

2. Би энд ингэж бараг түмпэн түмпэнгээр нь будааг шууд хог болгож байхад энэ тэнд өлсөж ядарч байгаа хүмүүс нэг ширхэг ч будаа үлдээхгүйгээр идэж байхад эсвэл хүссэн үедээ будаагаа ч авч идэж чадахгүй байхад би гэж арчаагүй амьтан будаа хаяж тансаглаж байгаадаа

3. Эмээ маань хүнд хэцүү дайны жилүүдэд хүнс олдохгүй арай ядан жоохон юм олчихоод хэдэн хүүхэддээ бүгдэнд нь хүртээх гэхдээ тэд нарыг талхны үртсийг ч бүү хая гэж захьдаг байсныг ээж маань бидэнд үргэлж ярьж хэнч хэзээ ч ямар ч амьдралаар амьдарч болно. Харин байгаагийн тоолонгоор үрэх өдөр байхад байхгүй болох цаг ч ирдэг юм гэж ярьж хэлж байсныг бодохдоо БИ УЙЛСАН ЮМ. Арчаагүй тэнэг гэж өөрийгөө баахан зүхсэн. Би үнэхээр тэнэг охин.

 

Би ХЭЗЭЭЧ түүнээс яагаад ХУЛГАЙ хийсэн юм бэ? гэж асуухгүй
Өнөөдөр ангийнхаа нэг хүүхэдтэй мэссэнжэрээр ярилцаж байгаад нэгэн дурсамжаа бид хоёр ярилцаж тэр ч надад сайн сайхныг хүсч баяртай гээд гарсан юм. Түүнийг гарсаны дараа нилээн зүйлийг бодож байгаад энд бичихээр шийдлээ. Ангийн маань энэ хүүхэд бид хоёр нэг байранд байдаг. Бага ангид байхдаа бид хичээлдээ явахдаа үргэлж хамт явдаг байсан юм. Жоохон том болоод ирсэн чинь хүүхдүүд холбож шоолоод бид хамтдаа явахаа больж хааяа л нэг бүүр оройтсон үед хамтдаа явах тохиолдол гардаг байв. Тэр хичээлдээ ангийнхнаасаа мэдлэг сайтай үргэлж л онц авч байдаг хүү байсан юм. Тэр нүдний шил зүүдэг. Яг л Америкийн сургуулийн насныхантай холбоотой гардаг кинон дээрх шиг бүтэлгүй доожоогүй хөвгүүдэд дэээрэлхүүлсэн тийм л хүү байдаг байлаа. Тэр шатар их тоглоно. Бас том том зузаан номнуудийг партандаа хийж байгаад л хичээл дээр завсарлахчгүй номоо л уншдаг байсан болохоор бид түүнийг номын цагаан солиот гэж дуудаг байсан юм. Бас дөрвөн нүдэт гэж ч хочилдог байсан. Гэхдээ ахлах ангид ороод бид бүгд л өсөж том болцгоож бие биенийгээ элдэвлэж шоолж дээрэлхэхээсээ илүү улам хоорондоо дотно болцгоож ихэвчлэн л хамт олноороо байхыг хичээдэг болсон. Нөгөө хөвгүүн бид хоёр ч буцаад хичээлдээ хамт явцгаадаг болж урьдныхааса илүүтэйгээр дотно зүйлүүдээ ярилцдаг болсон юм. Гэхдээ бид хоёрын хооронд хайр сэтгэл дурлал гэж байгаагүйээ. Хэн хэн нь ийм зүйл дээр тохирохгүй нь ойлгомжтой. Би түүнийг зөвхөн найзаа л гэж боддог. Өөр зүйл байхгүй.
"Би ХЭЗЭЭЧ түүнээс яагаад ХУЛГАЙ хийсэн юм бэ? гэж асуухгүй" цааш унших »
ЭЭЖ маань нохой шиг ХУЦААД байдаг болчихлоо
Манайхан хоорондоо ер нь хэрэлддэггүй л дээ. Ахын үг бол буруу ч зөв ч байсан хүчин төгөлдөр . Өөдөөс нь үг хэлэх эрхгүй гэсэн хүмүүжлээр бид нарыг хүмүүжүүлсэн. Харин би л бага ахтайгаа жоохон юман дээрээс муудалцдагаас өөр юм байхгүй л дээ. Гэхдээ бид 2 янз бүрийн хараал элдэв янзын муухай хорон үг огт хэрэлддэггүй юм. Харин дунд ах маань сүүлийн үед том ахыг хааяад нэг хэдэн үг хэлэхээр та нарт миний амьдрал хамаагүй гэх гээд байдаг болчихоод байгаан. Тэрийг ах маань ээжид хэлээд энэ хүн одоо том болсон та нарт би хамаагүй та нар ч надад хамаагүй гэж хэлдэг болчихож гэхэд ээж маань юу ч хэлээгүй. Харин ээж нь ингэж ярьж өгсөн юм.
"ЭЭЖ маань нохой шиг ХУЦААД байдаг болчихлоо" цааш унших »
Та гэрээсээ хөөгдүүл ЮУГАА авч гарах вэ???????????

Хэхэхэхээ. Сая нэг хошин шог үзэж байгаад аавыхаа нэг хөгтэй дурсамжийг саначихлаа. Гэхдээ тухайн үедэээ инээдтэй ч биш л байсан байхдаа. Манай аав ээж 2 залуухан байхдаа бас гомдож тунирхах явдал бишгүй л байсан биз. Тэгээд аав тэрийг хааяа ярьдаг юм. Аав маань ээжтэй анх танилцахдаа хамт ажилладаг нэг найзтайгаа айлын хажуу өрөө хөлсөлдөг байж л дээ. Тэгээд тэндээсээ 2 тээш айлд хүргэн орсон гэжүүгаан. Тэгээд тэр хоёр тэгээд хоорондоо буу халжийнааа. Аавд маань хаа очиж орос саарал жомдаан байдаг байсан гэнэ. Гэтэл нөгөө найзд нь нээх том шав шар өнгөтэй модон авдартай байж л дээ. Тэрнээс өөр хөрөнгөгүй улс. Тэгсэн авгай нартайгаа хэрэлдээд сална барина гарлаа барилаа гэж хэрэлдэх гарноо гарна Гэтэл 2 найз ярьж байна гэнэ шүү. -Найз минь би нь авгайтайгаа хэрэлдээд явлаа нтр гэхээр л энэ саарал жамдаанаас өөр юмгүй хүн. Тэгээд энийг чирээд гэрээс гарахаар үнэн санаа зовохынмаа гэсэн чэн нөгөө найз нь -За чи больж үз чи миний хажууд харин ч боловсон орос чамдаантай хүн. Гэтэл чи намайг яадаг гэж санаж байна. Өөрөөсөө том модон авдар чирээд гардаг гээд боддоо. Ядаж байхад тэр нь шавийн шар өнгөтэй шд. Тэгээд гудамжаар явахаар хэрэгт дуртайнууд нь эхлээд шивэр авир гээд байдаг байсанаа сүүлдээ бүүр дөжирчихсөн шар авдараа чирээд л явна ууу гэж даапалддаг болчихсон шд гэхэд аав -Хэхэхэ чиний чомдаан ч бас л арай л том л доо гэсэн чинь найз нь - Хөгшөөн хоёулаа чомдаанаа нэг солихуу. Чи арай л бага хөөгддөг хүн шдээ хө гэсэн яриаг сонсооод би бүүр жоохондоо сайн ойлгохгүй байсан одооо бодоход бас л инээдтэй явдал байсан юм шиг байгаан. Сүүлд сонсохнээ аав ээжийн ногоон үүрдэг цүнхээр саарал чомдаанаа сольсон гэсэн. Одоо үед ч бүүр том том юмаа чирч гарцгаадаг байхдаа. Хэрэв та гэрээсээ хөөгдүүл юугаа чирж гарах бол Хэхэхэхэхэхэхэ

(Нийт: 146)